Евро Ази Од ХХК


“ЕВРО-АЗИ ОД” ХХК нь 2012 онд байгуулагдаж өнөөг хүртэл Монгол улсын барилга угсралт үйлчилгээ, гадаад худалдааны салбарт амжилттай ажиллан ирсэн хамт олон юм.

Манай хамт олон ОХУ болон Беларусь улсад болон дотоодын мэргэжлийн их дээд сургууль төгсөж мэргэжлийн дадлага, ур чадварыг ОХУ-н барилга үйлдвэрлэлийн талбар дээр олж авсан онол практикийн мэдлэг, туршлагатай мэргэжлийн залуу боловсон хүчин гардан явуулж байна.

Үйлчилгээ

Барилга угсралт

Манай компани нь Барилга угсралтын ажлыг батлагдсан норм дүрэм, стандартын дагуу өндөр түвшинд гүйцэтгэхэд чухал анхаарлаа хандуулж ажилладаг Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээс өмнө төслийн эхний шатнаас нь төсөв тооцоо, өртөг зардлыг тооцох, ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргахад барилгын захиалагч, зураг төслийн багийнхантай нягт холбоотой ажилладаг. Ийнхүү хамтран ажилласнаар төслийн ерөнхий зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх , хөдөлмөр хөнгөвчлөх, зардал хэмнэх, барилгыг чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгөх боломж бүрдүүлж байгаа юм.

Гадаад худалдаа

Манай компани нь ОХУ болон БНХАУ-аас барилгын бүхий л төрлийн материалуудыг нийлүүлнэ.

Ажил эхлэх үйл явц

  • 1-р үе шат
  • 2-р үе шат
  • 3-р үе шат
  • 4-р үе шат

Хэлцлийн үе шат, гэрээ хэлцэл хийх: Аливаа байгууламжийн барилга угсралтад төлөвлөлт хийхдээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас хамаарч шийдвэр гаргадаг. Энэ алхамд шаардлагатай орон зай, тоног төхөөрөмж, материал гэх мэт байгууламжийн анхан шатны шаардлагатай мэдээ мэдээлэлүүд, хийгдэх ажлууд тодорхой болдог. Мөн архитектор болон мэргэшсэн барилгын компаний оролцогч талуудын санал бодлыг тусган барилгын комиссын бүлгийг бүрэлдэхүүнийг тодорхой болгодог.

Барилга угсралтын урьдчилсан бэлтгэл ажлыг хангах: Барилгын зураг төслийн үйл явцын урьдчилсан төлөвлөлтөнд барилгын мэргэжилтнүүдийг татан оролуулах нь хамгийн чухал. Үүнийг барилгын ажил эхлэлтийн өмнөх үйлчилгээ гэж нэрлэдэг. Судалгаанаас харахад нийт төслийн хүрч болох үр дүнгийн 95 хувь нь барилгын өмнө үе шатанд хийгддэг. Байгууламжийн загварыг боловсруулж байх үед барилгын компаний оролцоо маш ач холбогдолтой. Учир нь барилгын компани нь загварыг бүтээн босгох үед зардал болон төлөвлөлтийн талаарх үнэтэй ойлголтыг өгдөг.

Барилгын ажил эхлэх – Барилга угсралтын үе шат: Манай компани нь барилгын ажлын үйл явцыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг хариуцлагыг хүлээдэг. Ажлын хуваарь, зардлын хяналт, гүйцэтгэлийн чанарын хяналт, аюулгүй байдлыг хариуцан ажиллана. Мөн барилгын компани хариуцлагын түвшинг хариуцна. Мөн бэлтгэн нийлүүлэгч, материал ханган нийлүүлэгч, бусад гэрээт гүйцэтгэгчдийг хариуцан хяналтыг давхар хийнэ. Ерөнхийдөө урьдчилан тодорхойлсон төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа, зардлыг хянан  зохицуулах үүргийг хүлээдэг.

Барилгын угсралтын ажлыг хүлээлгэн өгөх үе шат: Зураг төсөл зохиогч, захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч, гүйцэтгэгч талууд хамтран тухайн барилга байгууламжид техникийн болон чанарын үзлэг, шалгалт хийж дотоодын хяналтын дүгнэлт гаргана.  барилга байгууламжийн техникийн баримт бичгийн бүрдүүлэлтийг хийсэн   ажилтай уялдуулан үзэх. барилгын ажилд хэрэглэсэн түүхий эд, материал, бүтээц эдэлхүүний үйлдвэрийн паспорт, гарал үүсэл, тохирлын болон техникийн гэрчилгээ, чанарын баталгааг холбогдох ил, далд ажлын актуудыг бүрдүүлсэн байдаг.