Барилгын зураг төсөл боловсруулалт

  • Home
  • /
  • Service
  • /
  • Барилгын зураг төсөл боловсруулалт

Барилгын төлөвлөлт хийх- Тухайн захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, барилгын зориулалтад тохируулан, тодорхой онцлогийг тусгасан оновчтой архитектурын төлөвлөлтийг боловсруулах. Мөн түүнчлэн төлөвлөлтийг гадаад орчинтой уялдуулан, ая тухтай, тавлаг орчныг бүрдүүлэх нөхцөлийг хангахад анхаарах.

  • Барилгын бүтээцийн нарийн тооцоог гаргах – Төлөвлөж байгаа барилгын үндсэн бүтээцийн төрлийг эдийн засгийн үр ашигтайгаар сонгон, бүтээцлэлийн тооцоог нарийвчлан хийж, бүтээц, хийцлэлийн оновчтой шийдлийг архитектурын төлөвлөлттэй уялдуулан гаргана. Барилгын үндсэн бүтээцийн тооцоог дуусгаж, шийдлийг тодорхойлсны дараа суурийн тооцоог инженер геологийн судалгааны үр дүнг тулгуурлан хийж суурийн шийдлийг гаргана.
  • Хөрсний судалгаа гаргах – Хөрсний үе давхарга, хөрсний ус хаана ямар зузаантай байрлах гэх мэт зүйлсийг харгалзахын сацуу хөрсний тоосжилт их, бага зэргийг судалсан хөрсний шинж чанарын үзүүлэлтийг үндэслэн барилгын суурийн тооцоог хийх тул тухайн барилгын инженер геологийн судалгааг зайлшгүй хийлгэх.
  • Барилгын инженерийн шугам,сүлжээг үр өгөөжтэй төлөвлөх– Барилгын инженерийн шугам,сүлжээг үр өгөөжтэй ашиглах боломж, нөхцөлийг судлан, төлөвлөлтөд тусгах, мөн техникийн өрөөний байршил, тоног төхөөрөмжийн сонголтыг зөв хийх нь чухал.
  • Инженерүүдийн гүйцэтгэлд хяналт тавих– Зураг төслийг боловсруулах үе шатанд төслийн багийн гишүүд: төслийн зохицуулагч, архитектор, конструктор инженер, дулаан, салхивч, цэвэр ус, холбоо дохиолол, цахилгаан, автоматикийн инженерүүд өөрсдийн боловсруулсан зураг төслийг багийн оролцогч бусад хэсгийн инженерүүдийн зураг төслийн шийдэл, гүйцэтгэлтэй уялдуулан, нягтлан хянах үүрэгтэй. Мөн зураг төслийн ажлын гүйцэтгэлд дотоодын хяналтаас гадна 2 дахь инженерийн шалгалт болон хөндлөнгийн экспертийн хяналтыг зайлшгүй хийлгэж байх шаардлагатай.
  • Барилга угсралтын ажил эхлэхэд зохиогчийн хяналтын гэрээг байгуулах – Барилгын ажлын гүйцэтгэхээр сонгогдсон гүйцэтгэгч нь барилгын иж бүрэн ажлын зургийн сайтар судлан ойлгох шаардлагатай, Дутуу судлах, буруу ойлгох зэрэг нь барилга угсралтын ажлыг чанартай, цаг хугацаанд гүйцэтгэхэд сөргөөр нөлөөлнө. Захиалагч нь Барилга угсралтын ажлын өмнө Зураг төслийн зохиогчтой зохиогчийн хяналтын гэрээг байгуулж, угсралтыг ажлын өмнө Барилгын гүйцэтгэгчид зургийн архитектор, инженер зохиогчдын зөвлөмж, заавар, тодруулгыг хүргүүлэх хэрэгтэй
  • Барилга угсралтын явц дахь зохиогчийн хяналт хийх – Барилга угсралтын ажлыг боловсруулсан зургийн дагуу хэрхэн чанартай хийгдэж буйг зураг төслийн зохиогчид, Захиалагч, угсралтын компани аль аль нь хянах үүрэгтэй, Зураг төслийн зохиогч, захиалагчийн хяналтын инженерүүд хяналт шалгалтыг цаг тухайд хийж, үе шат бүрт хамтран ажиллах нь чухал.