Төмөр бетон карказ

Бетон, төмөр бетон бүтээц эдлэл. Орчин үеийн барилгад бетон төмөр бетон бүтээц эдлэлийг өргөн хэрэглэж байна. Цутгамал бетон, төмөр бетон бүтээц эдлэл нь физик механикийн өндөр үзүүлэлттэй, удаан эдлэгддэг, температурын хийгээд ус чийгийн нөлөөлөлд тэсвэртэй байдгаас гадна энгийн аргаар орон нутгийн дүүргэгч материал эх орны үйлдвэрийн цемент хэрэглэн үйлдвэрлэж болдог нь ийнхүү барилгад өргөн хэрэглэх нөхцлийг бүрэлдүүлж байгаа юм. Үнэ өртөг зардал нь ч дааж давшгүй өндөр биш юм.